Манай улс 12-17 насны хүүхдүүддээ коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 253 мянган хүүхэд вакцинд хамрагджээ. Нийт вакцинд хамрагдах хүүхдийн тоо 290 мянга юм байна. Өөрөөр хэлбэл, 40-өөд мянган хүүхэд вакцинд хамрагдаагүй байгаа ажээ. Зарим улс орон 12-оос доош насны хүүхдүүддээ вакцин хийгээд эхэлжээ. Харин манай улс бусад улс орны туршлага, суудалгааны үр дүнг үндэслэн 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин хийх эсэхээ шийдвэрлэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
12-17 насны 253 мянган хүүхэд вакцинд хамрагджээ
2021-08-31 14:49:00