Баянгол дүүргийн 5,6 дугаар хороо буюу МТ шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэрийн хос гүүр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна. Харин маргааш оройноос 303у/метр 56 байрны 3,200 өрхийн хэрэглээний халуун усыг өгнө. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15-н гэхэд өгнө гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа гэх мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул өглөө.