Замын-Үүдийн боомтоор 574 кг адууны өлөн гэдэс, 1,2 тн зэсийг хууль бусаар гаргахыг завджээ. Дээрх бүтээгдэхүүнийг 56-99 УБТ 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нуун дарагдуулсан байсныг шалгалтаар илрүүлсэн байна. Уг хэргийг холбогдох байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа аж.
Замын-Үүдийн боомтоор 574 кг адууны өлөн гэдэс, 1,2 тн зэс хууль бусаар гаргахыг завджээ
2021-08-25 10:00:00