Баянгол дүүргийн зургаадугаар хороонд хуучны угсармал байрны орцны гадаах хэсгийн бетон өнгөрсөн шөнө нурж унасан тухай иргэн олон нийтийн сүлжээнд бичжээ. Тухайн иргэний хэлж байгаагаар "Орцны дээд хэсэгт байнга хог, шороо овоолж түүнийг нь цэвэрлэхгүйн улмаас байнгын чийгэнд автаж, гагнаж бэхэлсэн арматур нь зэвэнд идэгдэж ийм эрсдэлтэй зүйл нь аюул болж хувирсан" гэв. Нурсан шалтгаан, нөхцлийг тун удахгүй газар дээрээс нь хүргэх болно.