МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг хүндийг өргөлтийн тамирчин, Токио 2020 олимпын IV байрын шагналт М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Мөн ирэх арваннэгдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотод болох хүндийг өргөлтийн ДАШТ-д амжилттай оролцохыг хүсэн ерөөв.
Уулзалтын үеэр МҮОХ-ны түнш “Скайтел” групп М.Анхцэцэгийг болон хүндийг өргөлтийн спортыг “Парис-2024” олимпын мөчлөгт дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Гавьяат тамирчин М.Анхцэцэг нь ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.