8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ

2021-08-20 13:00:00

 2021 оны наймдугаар сарын 18-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 320 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 214 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн, орон нутагт дөрвөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон. Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүүхэд гэмтсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:
      Гэмтсэн хүн:
-    Явган зорчигч-2
-    Жолооч-2
-    Зорчигч-1
Ослын хэлбэр:
-    Гарцгүй-2
-    Унадаг дугуй-1
-    Мотоцикл-1
-    Онхолдох-1
Орон нутаг:
      Гэмтсэн хүн:
-    Зорчигч-3
-    Жолооч-1
-    Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
-    Онхолдох -2
-    Хоёр автомашин мөргөлдсөн-1
-    Мотоцикл-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 43 орон нутагт 36 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай хамгаалах хэрэгслийг тогтмол зүүж хэвших, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин мотоцикл жолоодохгүй байх, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхад анхаарч замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн  албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment