Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан хэсэг залуус руу нэгэн иргэн чимээ шуугиан гаргалаа хэмээн дайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон.
Тэгвэл тэр өдөр өглөөний 07 цагийн орчим байсан бөгөөд хуулиараа 06 цагаас өмнө дуу чимээ гаргавал олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан Зөрчлийн хэрэг болдог аж. Харин энэ тохиолдол 07 цагаас хойш тул ямар нэг зөрчил биш байсныг албаны хүн хэлж байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас тухайн хүрз барьж дайрсан иргэнийг олж тогтоожээ. Улмаар тус иргэнд Зөрчлийн хуулиар хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.
Тодруулбал, “Зөрчлийн тухай хуулийн 5.2-д заасны дагуу “Олон нийтийн газар танхайрсан” гэх зүйл заалтаар шалгаж байна. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 100 мянган төгрөгөөр торгуулах, эсвэл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах юм.