8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн ус, голд суусан 22 автомашин татаж гарган 75 иргэний аюулгүй байдлыг хангажээ

2021-08-20 10:00:00

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгаар орсон хүчтэй борооны улмаас үерт автсан, голд урссан гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад олноор бүртгэгджээ.

Тухайлбал, байгалийн аюулт үзэгдлийн улмаас өчигдөр гурван аймагт гол ус, шаварт суусан нийт 22 автомашиныг татан гаргаж, 75 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Үүнд,

  • 06:50 цагт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн “Алагцарын гол” гэдэг газар 5 том хүн, 3 хүүхэдтэй суудлын автомашин үерт урссан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Хатгал тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид очиж Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан “Ланд-80” загварын суудлын автомашинтай иргэдийг эсэн мэнд гаргаж, Хатгал сумын сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
  • 14:24 цагт Завхан аймгийн Алдархаан сумын Шивэртэй багийн “Таван чихийн ам” гэдэг газар суудлын автомашин “Чигэстэй” голд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид очиж “Харриэр” загварын суудлын автомашиныг жолоочийн хамт татан гаргасан.
  • 15:00 цагт Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Загийн Овоо” гэдэг газар “Ландкруйзер-80” загварын суудлын автомашинтай хоёр иргэн уулын үерт боогдож, шаварт суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км замыг туулан очиж, 3 цаг 20 минут ажилласны үр дүнд нийт 54 хүнийг аюулгүй газарт хүргэн, 18 автомашиныг татан гаргасан.
  • 16:40 цагт Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Өндөр толгой” гэдэг газар ачааны автомашин Богдын голд унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн У-ийн “Портер” загварын автомашиныг голын усанд унасан байсныг татан гаргасан.
  • 17:41 цагт Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Рашаан голын горхины сайр” гэдэг газар 11 зорчигчтой хоёр суудлын автомашин “Рашаан гол”-д урсаж байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Патрол” загварын зургаан зорчигчтой автомашин, “Приус 20” загварын таван зорчигчтой автомашинууд татан гаргаж, найман том хүн, гурван хүүхдийг тус аймгийн Улиастай сумд хүргэсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ЗӨВЛӨМЖ
  • Иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байх,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment