8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 24, 26-ны Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгт зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэрийг БНСУ-ын тал гаргажээ

2021-08-20 09:30:00

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол батлагдах нь өссөөр байгаа аж. 

Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу наймдугаар сарын 24, 26-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Иймд дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тухайн газартаа хандана уу. 

Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment