8o
Улаанбаатар хот
mobile menu

Голын үерээс өлгийтэй хүүхэд аварлаа

2021-08-19 15:22:50

Сүүлийн хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөл аймаг Дэлгэрмөрөний усны түвшин огцом нэмэгджээ. 

Улмаар тус аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан эрэг” гэдэг газар нэг айл үерийн усанд автсан тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид гурван км замыг туулан 06:40 цагт очиж иргэн Б-гийн таван ханатай гэр, хоёр том хүн, гурван хүүхдийг аврах ажиллагааг зохион байгуулсан байна. 

Мөн Бүрэнтогтох сумын Их-Уул баг Цахир гэх газарт голын ойролцоо нутаглаж байсан дөрвөн айл үерийн усанд автсан дуудлага мэдээллээр тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж 0-11 насны дөрвөн хүүхэд, 22-33 насны хоёр эмэгтэйг үерийн уснаас аюулгүй гарган авч ажилласан байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Яасан ч буянтай өврөгчид бэ. Та нарт ажлын амжилт аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайхан бүхэн дэгэрлрэч дэвжиж, үргэлжид инээж явахын ерөөл хүргэе.сайхан үйл
2021/08/23 202.179.24.61
  • Recent
  • Most Read
  • Most Comment