НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан өнөөдөр 109,980 тун Файзер вакциныг хүлээн авлаа.Ингэснээр арван удаагийн татан авалтаар нийт 932,490 тун вакциныг хүлээн аваад байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд дээрх вакциныг авч байгаа юм.
Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэх бөгөөд үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сарыг дуустал хүлээн авна хэмээн мэдээлж байв.
Файзер вакцины 109 мянган тунг хүлээн авлаа
2021-08-19 14:48:08