8o
Улаанбаатар хот
mobile menu

Усны үерт автсан 37 дуудлагаар ажиллажээ

2021-08-19 14:27:20

Говь-Алтай аймгийн Алтай суманд өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдрийн хүчтэй аадар бороо орсоны улмаас үер бууж аж ахуй нэгж, албан газрын зоорийн давхарт үерийн ус орсон тухай 8 дуудлага, айлын хашаа, гэрт ус орсон тухай 29 дуудлага, нийт 37 дуудлагаар  тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу  таван ажлын хэсэг зохион байгуулан алба хаагчид ажиллаж 5 айлын 8 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, “Түмэн”, “Жаргалант”, “Харзат”, “Баянхайрхан”, “Оргил” багийн 23 айлд заавар зөвлөгөө өгч, суваг шуудуу татаж үерийн усыг урсган, “Алтай” чуулгын 200 мкв автомашины тавиулан, “Ундарга-Алтай” ОНӨААҮГ, “Төрийн банк”-ны байрны 205 мкв зоорийн давхарт үерийн ус орсоныг соруулж гаргах арга хэмжээ авч ажиллалаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ хүмүүс тоохгүй л байж байг. Олон хавар нэгэндээ гэж нэг л өдөр халдвар аваад амьсгалын дутагдалд ороод эмнэлэгт ачаалал дийлэхгүй хэцүүхэн л юм болно доо. Гадны орнууд хүртэл айж байна.
2021/08/19 103.57.93.185
  • Recent
  • Most Read
  • Most Comment