Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1875 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1972 хүн эдгэрчээ. Мөн хоёр иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 600 нь Улаанбаатарт, 1275 нь орон нутагт бүртгэгдсэн байна.