Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тамгаа гардаж авсан. Үүнээс хойш долоон сарын хугацаа өнгөрчээ. Засгийн газар гүйцэтгэх засгийн эрхийг хүлээж аваад 200 хоногт ямар ажлууд хийснээ дараах постеруудаар танилцуулав. Тэрбээр "Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэддээ хандаж хэлэхэд цаашид вакциныг үнэтэй болгоно гэж бодож байгаа. Он гараад ч юм уу. Өнөөдөр вакцин ямар үнэтэй вэ гэдгийг хүмүүс мэдрэхгүй байна. Яагаад гэвэл үнэгүй учраас. Вакцин худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан бэ гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй үнэтэй байсан бол хүмүүс илүү хурдан вакцинд хамрагдах байсан ч байж магадгүй" гэлээ. Ярилцлагын нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзнэ үү.