8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж байна

2021-08-17 15:30:00

Улсын хэмжээнд нийт 98 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 22.299 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 104 объектын 20.084 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 6702 авто машинаар нэвтэрсэн 15,797 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.15-ны 17:00 цагийн байдлаар/  хот руу орох чиглэлд 604 тээврийн хэрэгслээр 1170 зорчигч, хотоос гарах чиглэлд 775 тээврийн хэрэгслээр 1480 зорчигч нэвтэрсэн байна.

Улсын хилээр орсон 279 тээврийн хэрэгсэл, 610 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж, улсын хилээр гарсан 222 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 467 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв. Сүхбаатар, Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 644 вагон, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийлгүүлэн хяналт тавьж ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын хоёр терминальд Алтанбулаг автозамын боомтоор 18 тир автомашинаар 347.2 тн бодис, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирсэн. Эдгээр бодис, бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж, 1080 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллав.

2021.08.15-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид 62 дээж шинжилгээнд ирж, 5 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шаардлага хангаагүй дээж байхгүй.

Нийслэлийн хэмжээнд 420 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 26 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -12

-Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 5

-Цаг хэтрүүлэн ажилласан – 2

-Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 1

-Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 2

-Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн – 2

-Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн – 2 зөрчил дутагдал илэрчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment