8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Түвшинбаяр Э.Энхбатыг зодсон гэх өрөөний зургийг ил болгожээ

2021-08-17 11:46:23

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр дотны найз, улсын начин Э.Энбатыг зодсон хэргийг өдгөө хуулийн байгууллага шалгаж буй. Үйл явдал болсны дараа Н.Түвшинбаярыг Цагдан хорих 461 дүгээр ангид 20 хоногийн хугацаагаар цагдан хориод сулласан байгаа бол Э.Энхбат начин ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад БНСУ-г зорин эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Өнгөрсөн хавар буюу 2021 оны 4-р сарын 3-нд болсон энэ хэрэг өдийг болтол шийдэгдээгүй байгаа бөгөөд өнөөдрөөс цахим орчинд тухайн хэрэг гарсан газрын зураг тарж эхэлжээ. Нэгэн иргэн жиргээнд тухайн газрыг зургийг оруулан ХУД-ийн нэгдүгээр хороо, “Зүчи” зочид буудлын хажууд байрлах оффисийн барилгын eсөн давхарт Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн оффис. 2021.04.02./ хэмээн тайлбар бичжээ. 

Н.ТҮВШИНБАЯР, Н.ЭНХБАЯР НАРТАЙ ХАМТ МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖЭЭ

Хэрэг гардаг өдрийн орой Н.Түвшинбаяр, Монголын телевизүүдийн холбооны ерөнхийлөгч, ETV телевизийн захирал Т.Ганзултай "Шангрила"-д уулзаж ажил ярьжээ. Удалгүй жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч С.Гал-Эрдэнийн “MGT Mining LLC” компанийн оффис байрладаг “Их хуралдай” төвд зочилсон байна. Тэнд С.Гал-Эрдэнэ, Э.Энхбат нар хамт байжээ. Мөн тухайн өдөр Булган аймгийн Ардчилсан намынхан болоод Н.Түвшинбаяр нар байсан гэдгийг хэлж буй. Хэрэг болсон газар Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хооронд үл ойлголцол үүсч, зодолдох үед ойр орчимд нь байсан хүмүүс цагдаа дуудаж, мэдээлэл өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment