Дархан-Уул аймгийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ.
Үүнд,
- Коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны төвийг аравдугаар сарын 1-н хүртэл тогтмол ажиллуулах,
- Могойн аюулаас урьдчилан сэргийлж, тандалт үзлэг зохион байгуулах,
- Ногоон Дархан аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд шарилжыг үргэлжлүүлэн устгаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүйгээр ажиллах боломжтой
- Шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хүссэн газраа худалдаалах боломжтой. Ингэхдээ, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх шаардлагатай.
- Шинэ, Хуучин Дарханыг холбосон магистрал замын хоёр дахь ээлжийн 1.1 км автозамд гэрлэн дохио байршуулах,
- 2021 оны наймдугаар сарын 25-ны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг болох тойргийн замын хөдөлгөөнийг нээх
- Дархлаажуулалтын аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах,
- Иргэдэд үйлчилж буй аж ахуй нэгж байгууллагууд алба хаагчдаасаа 21 хоног тутамд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авах,
- Сайн дурын шинжилгээний цэгийг ирэх сарыг дуустал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдээс шинжилгээ авах ажлыг хийх чиглэлийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.