8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс өнөөдрөөс эхлэн 64 ангиллаар виз олгоно

2021-08-17 08:48:43

Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус журам хуулийн хүрээнд өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ.

Ингэснээр өнөөдрөөс Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж,

  • дипломат
  • албан
  • хөрөнгө оруулах
  • хөдөлмөр эрхлэх
  • суралцах
  • гэр бүл
  • цагаач
  • хувийн
  • шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлэн

64 ангиллын виз олгохоор болж байна.

Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдсэн.

Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчино.

Мөн тус журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаанд тус тус өөрчлөлт орсон.

Тодруулбал, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсныг 180 хоног болгон өөрчилжээ.

“Монгол Улсын виз олгох журам”-ыг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment