Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулж буй нэмэлт өрчлөлтийн хүрээнд халамж авч байгаа иргэдийн мэдээллийг нягталж, хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1,435 өрхийн 8,475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хасжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бид “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1,435 өрхийн 8,475 иргэнийг хаслаа.
Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу Conditional social transfer/Германы жишээ авсан/ нэвтрүүлсэн.
Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.Мөн жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.