8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын даргад монгол сарлагийн ширээр хийсэн бөмбөг бэлэглэжээ

2021-08-16 13:30:00

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн талаар ярилцсан байна. Уг дэд төслийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм.

Уулзалтын төгсгөлд хатагтай Стефаны Бурри, УИХ-ын даргад монгол сарлагийн ширээр хийсэн бөмбөг бэлэглэжээ. Тэрээр "Энэ бол “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын брэнд бүтээгдэхүүний нэг бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн" хэмээн танилцуулсан байна.

Мөн олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчтэй “The HU” хамтлаг ч энэхүү төслийг дэмжин, хамтран ажиллаж байгаа талаар хатагтай Стефаны Бурри мэдээлэл өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000.00USD
2021/09/01 197.210.8.199
pHqghUme
e
2021/08/22 85.203.22.214