8o
Улаанбаатар хот
mobile menu

Вакцинд бүрэн хамрагдсан иргэдийн тоо 62 хувьд хүрлээ

2021-08-16 11:30:00

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийн тоо наймдугаар сарын 14-ний байдлаар 2,016,593 болж, хүн амын 62% нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна.

Манай улс 18-аас дээш насны иргэдийнхээ 60% буюу 2,067,292 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах зорилт анх тавьсан. Гэвч сүргийн дархлаа тогтоохын тулд нийт хүн амын 60-90 хувийг вакцинд хамруулах шаардлагатай болсон тул 12-оос дээш насны хүүхдүүдээ мөн хамруулж эхлээд байгаа.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 1,001,745 хүн дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Үүнээс 

  • 2,276 - жирэмсэн эх
  • 12-15 насны 37,273 (41.9%)
  • 16-17 насны 18,196 (53.7%) хүүхэд тус тус вакциндаа бүрэн хамрагджээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment