8o
Улаанбаатар хот
mobile menu

Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн тамирчинг 60, хүрэл медальтанг 30 сая төгрөгөөр шагнана

2021-08-12 10:08:40

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана.Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгох шийдвэр гарлаа.Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст Засгийн газраас даалгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баяр хүргэе
Монгол эдийн засгийн хувьд сулхан байгаа. Насаар нь сар бүр хэдэн сая төгрөг өгдөгийг болиулах хэрэгтэй. Нэг удаа гайгүй урамшуулдаг гадны орны жишгээр явах нь зөв шүү.
2021/08/12 150.129.143.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment