Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулж байсан билээ. Тэрээр "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн хэлж байсан юм. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, тус хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2021-08-11 11:31:58