ХӨСҮТ-ийн захирал фэйсбүүк хуудсаараа дамжуулан халдварын нөхцөл байдлын талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Баян-Өлгий аймгийн тохиолдлын тоо орон нутгийн халдварын 30%-ийг эзэлж байна. Хөл хөдөлгөөн, хурим найр, вакцинд хамрагдсан байдал нөлөөлсөн бололтой. Баар нээлээ гээд очиж эрсдэлд орох, орохгүй нь таны сонголт болоод байна. Залуучууд л тэнд байгаа. Та эрсдэхгүй ч аав ээж, эмээ өвөө чин эрсдэлд орно. Энэ байдлаар буцаад халдварын тархалт өсөх нь тодорхой болж байна даа. Хүн бүр дор бүрнээ хичээчих юмсан. Арай л эрт тайвшраад байна. Ирэх долоо хоногууд хэцүүхэн байх дүр зураг харагдаж байна" хэмээжээ.
Л.Баттөр: Ирэх долоо хоногууд хэцүүхэн байх дүр зураг харагдаж байна
2021-08-09 09:23:11