“Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр /2021.08.04/ эх орондоо ирлээ.Баг тамирчдаа БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хамтдаа угтан авч, баяр хүргэлээ. “Токио-2020” зуны XXXII наадмаас Монголын багийн хүртээд буй 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болох жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарыг албаны болон гэр бүлийн хүмүүс халуун дотноор угтан авлаа.
“Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдын эхний ээлж эх орондоо ирлээ
2021-08-05 10:06:33