Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод цагаан утаа бүрхээд байгаа. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ утаа хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх болохыг хиймэл дагуулаас авсан дээрх зураг харуулж байна.