Засгийн газар хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гарлаа. Өнгөрсөн хоёр хичээлийн хугацаанд зурагт, интернэтгүй 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Үүнээс гадна 470-500 мянга орчим хүүхэд хичээлийн бодитой хохиролд орсон гэсэн судалгаа байна. Иймээс бид энэ хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын нэгнээс эхэлж тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус хослуулсан хэлбэрээр зохион байгуулна гэв.
Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гарлаа
2021-08-04 12:27:00