Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаа. Шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлсийн талаар тус эмнэлгээс мэдээллээ.
- Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
- ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж, хоёр давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө.
- Өгөгдсөн маягтад гадаад паспортын мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ.
- Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгоно.
- Шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарууллаа.