8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарснаас хойш усны ослоор 86 хүн амь насаа алджээ

2021-07-31 10:03:10

Он гарсаар улсын хэмжээнд 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байна. Үүний 67 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа аж. 

Урин дулааны улиралдд амарч зугаалах иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор усны ослын дуудлага ихсэж, осолдосон иргэдийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа тохиолдлууд байгаа Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байгаа аж. 

Иймд:

  • Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчихыг албаныхан анхааруулжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment