Бага насны хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлан, замын хөдөлгөөнд оролцож байсныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, өнөөдөр 03 цагийн үед 14 настай хүүхэд СБД-ийн нутаг дэвсгэр Багшийн дээд орчимд байрны гадна зогсоолд байсан Тоёота Аллион маркын машины цонхыг хагалж хулгайлан унаж явсныг цагдаа саатуулсан байна. Шалгалтын явцад тухайн хүүхэд ийм гэмт хэргийг удаа дараа үйлдсэн болох нь тогтоогджээ.