Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг цахим орчинд тархсан.
Эл бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шалгаж, цагдаагийн алба хаагчдад хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдэв.