Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Эрдэнэтолгойн 37 дугаар гудамжинд жорлонд хүн унасан тухай дуудлага өнгөрөгч долдугаар сарын 29-ны өдөр иржээ.
Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км зам туулан очиход, 57 настай эрэгтэй иргэн Г нь нүхэн жорлонд унасан байжээ. Улмаар татан гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.