Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2135, II тунд 4107, нийт 6232 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.071.970 иргэн I тунд, 979.485 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 1815 жирэмсэн эх, 12-15 насны 27.258 /26.9%/, 16-17 насны 15.028 /44.3%/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.