8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй ПГУ аппаратад шалгалт хийлээ

2021-07-28 18:41:21

Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын эсрэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Монгол улсын Шадар сайд, УОК-ын даргаас өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажлын хэсэг улсын хэмжээнд ажиллаж байгаа ПГУ (Полимеразын гинжин урвал) оношилгооны лабораториудад ажиллалаа.

Тухайн лабораторийн ПГУ (Полимеразын гинжин урвал)  шинжилгээний тоо, урвалж, оношлуурын нөөц, үйл ажиллагааны стандарт, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, шинжилгээний чанарт шалгалт хийж, тулгамдаж буй асуудал,  цаашид хэрэгжүүлэх саналыг хэлэлцэв.  Уг ажлын хэсэгт ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч, МХЕГ-ын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч, ЗӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн дарга, НЭМГ-ын оношзүйн лабораторийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, ДЭМБ-ын лабораторийн асуудал хариуцсан зөвлөх зэрэг мэргэжилтнүүд багтсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл