8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто зам хаах хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэл зогсоно

2021-07-27 14:30:32

Маргааш буюу 2021 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн дүүрэг, 3-р хороолол Амарсанаагийн гудамжны авто замыг хөндлөн огтолж, Ус дулаан дамжуулах шугамын ажил хийгдэхээр болсон.

Иймд авто зам хаах хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:2 "Шархад - МУБИС - 3,4 -р хороолол", Ч:58 "3.4 хороолол - Мишээл экспо", Ч:49 "1-р хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв", Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал" чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Авто зам хаах хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний Т:5 "3. 4 хороолол - Офицеруудын ордон" чиглэл зогсоно.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Авто зам хаах хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэл зогсоно

Авто зам хаах хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэл зогсоно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment