8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн удирдлага Э.Даваажамцыг хоёр өрөө байраар шагнажээ

2021-07-27 14:22:57

Эх орныхоо баруун хязгаараас  зүүн хязгаар хүртэл  2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр угтан авч, хоёр өрөө байраар шагнажээ. 

Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Э.Даваажамц 06 дугаар сарын 02-ны өдөр аавдаа үнсүүлээд, анги, хамт олон, ах дүү, төрөл төрөгсөд, аймаг орон нутгийнхаа удирдлагуудаар үдүүлээд аймгийнхаа төв талбайгаас замд гарч байсан бол зорилгоо биeлүүлж түүхэн амжилт гаргаад энэ сайхан өдөр аймаг, орон нутагтаа, хамт олон, гэр бүлтэйгээ баяртай сайхан уулзлаа.

Монгол эр хүн, залуу хүний зориг зүрх, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь аймгийн Засаг даргын хувьд ИТХ-тай зөвшилцсөний дагуу 2 өрөө байраар мялааж, "БАТЛАМЖ" гардууллаа. Энэ бол Ховд нутгийн зон олон, нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг, итгэлийн дэмжлэг юм.

Мөн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн 3 гишүүнийг тус бүр 1,0 сая төгрөгөөр урамшууллаа. Хүүхэд багачууд коронавирусний халдвар авч байгаа учраас Даваажамцын гэр бүл БОЭТ-д Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өглөө.

Э.Даваажамцынхаа цаашдын ажилд амжилт, гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсьe." гэж бичжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Би ингэж гүйвэл байр өгөх юмуу?
2021/07/28 103.57.93.229