8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад улс руу зорчих иргэдийн анхааралд

2021-07-26 15:00:00

Гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны бүх зорчигч очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад бууж байгаа цагаас 24-48 цагийн дотор COVID-19 PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай. (Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест хийлгэсэн байхыг шаардаж байна)

Иймд зорчигч та шинжилгээний "Сөрөг" гарсан хариуг англи хэл дээр хэвлүүлж тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд ирнэ.

Өмнө нь Монгол Улсаас гадаад руу зорчсон зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаагаас шалтгаалан mаны шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайнтай тулгах шаардлагатай болсон тул зорчигч та ГЭРЭГЭ системийг гар утсандаа суулгах эсвэл “Интермед” эмнэлэгт өгсөн бол интермэдийн онлайн системд шалгуулахад бэлтгэж ирэхийг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Hulhi barimt burduulseer ba8gaad ner hundee aldaj baigaa yum. Gadniihan itgehee bolison Mongold buh yumiig hudaldaj avch boldog bolson bolohoor. Emgeneltei
2021/07/26 5.255.146.65