Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд ийм хэрэг гарчээ. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алджээ. Харин эл мэдээллийг албаны эх сурвалжууд батлаж байгаа ч нас барсан шалтгаан нь эмч нараас болсон уу гэдэг нь шүүх шинжилгээгээр тогтоогдоно гэлээ. Энэ талаар Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Мөнхтунгалаг “Өнгөрсөн хагас сайн өдөр тийм хэрэг гарсан үнэн. Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Тэгэхээр хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн байна.
Амаржих гэж очсон эх хүүхэдтэйгээ хамт амиа алдсан хэрэг гарлаа
2015-11-24 12:25:00