
Самарт яваад дөрвөн иргэн алга боллоо гэсэн дуудлага энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаа, онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл олдоогүй. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр үдээс хойш хүсэлт явуулсны дагуу ОБЕГ-аас зэвсэгт хүчинд хандаж, нисдэг тэргээр хайхаар болсон. Тэгвэл уг нисдэг тэрэг эрэн хайхаар хөөрчээ.



