Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,309 тохиолдол шинээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 152,539 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоодын халдвар бөгөөд
- 511 нь нийслэл хотод,
- 798 нь орон нутагт бүртгэгдсэн байна.