8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа үерт автжээ

2021-07-19 12:50:17

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баянбулаг, Гурвансайхан, Баруунсайхан, Хан-Уул, Цагаанбулаг багуудад долоодугаар сарын 18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар бороо /22 мм/ орсны улмаас 19 гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ. 

Энэ тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын газар 18-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийхан мөн өдрийн 16:00 цагаас долдугаар сарын 19-ний өдрийн 03:00 хооронд 10 тонн уруйн үерийн усыг мотопомпоор соруулж, ус зайлуулах хоёр метр шуудуу татаж, дөрвөн метр автозамыг сэтэлж үерийн усыг урсгах ажлуудыг хийсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment