Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км-т, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдаж нас барсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 19:50 цагт очиж, тус сумын Хэрх багаас Мандал сум руу зорчиж явсан “Севик” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан жолооч Н/55 настай, эрэгтэй/, зорчигч О/50 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Сэлэнгэ аймагт зорчиж явсан хоёр иргэн осолдож, амиа алджээ
2021-07-19 10:30:00