8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: Хөдөө яваад ирсэн бол өөрсдийгөө 7 хоног гэртээ тусгаарлах хэрэгтэй

2021-07-18 11:29:52

Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд аялж зугаалах үедээ гэр бүлийн хүрээнээс гадна олон хүнтэй уулзсаны улмаас коронавируст халдвар (КОВИД-19)-т илүү өртөж, тохиолдлын тоо өсч улмаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ онцлов.  

Иймд иргэдийг нийслэл хотод орж ирээд гэртээ өөрийгөө 7 хоног тусгаарлан ажиглах, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тест тавиулж, эерэг гарвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж баталгаажуулахыг хүслээ.

Мөн гадаад улсаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын 14 хоногийг чанд мөрдөж, түргэвчилсэн шинжилгээ хийж өөрийгөө хянахыг анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment