8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөлийн Хатгал цэгээр 25,000 гаруй аялагч зорчиж, 30 гаруй тонн хог хаягдал үүсгэсэн байна

2021-07-16 14:15:53

Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын Хатгал нэвтрэх цэгээр 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 25,000 гаруй дотоодын аялагч амрагч, 8,500 гаруй тээврийн хэрэгсэл зорчжээ.

Энэ үеэр үүссэн 30 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн ачсан байна. Аялагч амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байгаа юм.

 

 

Мөн бороо хур ихтэй байгаагаас үүдэн үер усны эрсдэлтэй байгааг анхааруулж байна гээд хоггүй цэвэр, хариуцлагатай аялахыг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment