Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. /2021.07.16/нгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 1364 тохиолдол бүртгэгдэж, 3730 иргэн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт есөн хүн ковидын улмаас нас барлаа. Нас барсан есөн хүний зургаа нь эмэгтэй, гурав нь эрэгтэй аж. Шинээр бүртгэгдсэн 1364 тохиолдлын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
ЭМЯ: Шинээр 1364 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барлаа
2021-07-16 13:56:25