Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болсон Сайншанд-Хамрын хийдийн замыг сэргээн засварлах ажил эхэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн жилийн долдугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас хамрын хийд рүү зорчих зам эвдэрч, автомашин явах боломжгүй болсон юм.
Тэгвэл тус замыг орон нутгийн төсвийн хоёр тэрбум төгрөгөөр завсарлаж эхэлжээ. Улмаар энэ оны есдүгээр сард ашиглалтад орох талаар Дорноговь аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн байна.
Тус аймагт жилд 200 мянга орчим гадаад, дотоодын жуулчин ирдэг аж.