8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэрлэн дохио, камержуулалтын шинэчлэлтэд 57 тэрбумыг зарцуулна

2021-07-01 13:30:00

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) цахим хуралдаан 09.05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Ханын материалын замыг зургаан эгнээ болгож өргөтгөх, Өнөр хорооллоос хойш Хувьсгалчдын гудамж хүртэл босоо тэнхлэгийн дөрвөн эгнээ зам шинээр барина гэдгийг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх  Ч.Батзориг онцлов.  

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн хүрээнд зарцуулах 100 сая ам.доллараас

  • гэрлэн дохио, камержуулалтын цогц шинэчлэлтэд 20 сая,  
  • автозам сайжруулахад 60 сая,  
  • зөвлөх үйлчилгээ, хяналтад 10 сая,
  • монголын талаас газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд 10 сая ам.доллар тус тус зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа. 

Ингээд Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг  зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Торгуулиа төлүүлэхгүй өршөөл үзүүлнэ. Шударга татвар торгуулиа төлж бүрдүүлсэн төсвийн мөнгөөр хяналтын камер авна гэх. Энэ арай бишээ
2021/07/01 202.55.191.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment