Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн форумын үеэр бондоос мөнгө авчихаад өрөө төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдийн нэрийг дурьдсанаар ийнхүү шүүхэд дуудагдахад хүрээд байна. Учир нь тэрээр Монголын эдийн засаг өрөнд орж дампуурч байгаа мэт ташаа мэдээллийг цацаж байгаа МАН-ын сонгууль угтсан үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ. Харин ч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн MCS, Н.Номтойбаярын МАК, О.Содбилэгийн Ник Петровис зэрэг томоохон хувийн компаниуд бондоос авсан мөнгөө төлөхгүй байгаа гэж нэр цохсон. Тэгвэл ерөнхий сайдын энэ мэдэгдлийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үгүйсгэж энэ үйлдлээ “Засгийн газрын өртэй ямар ч хамаагүй гэдгийг хэлье. Учир нь бид “МАК”-ийн цемент шохойн үйлдвэрийг барих нийт хөрөнгийн 80 орчим хувийг өөрсдөө гаргасан. Үлдсэн цөөн хувьд нь л Хөгжлийн банкнаас зээл авсан хэрэг. Манай компани 10 хувийн хүүтэй, 50 сая ам.долларын зээл авчихаад байгаа. Ч.Сайханбилэг сайд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын МАК компани” гэж зарласан. Гэтэл энэ компанийг минийх гэж хэн хэлсэн юм. Би УИХ-ын гишүүний нэрээр зээл аваагүй. Гэсэн атал УИХ-ын гишүүний ажлыг компанитай холбосон нь гүтгэлгийн чанартай үйлдэл боллоо” хэмээжээ.
Ерөнхий сайдыг шүүхэд өгчээ.
2016-04-05 14:33:00