8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ: ОХУ-аас эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг тогтмол хүлээн авч, УОК-т уламжлан шийдвэрлүүлж байна

2021-06-25 11:36:07

ОХУ-аас Монголдоо ирэх хүсэлтэй байгаа оюутнуудыг хэрхэн татан авч байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. 

Тус яам нь ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг тогтмол хүлээн авч, УОК-т уламжлан шийдвэрлүүлж байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 14-ний өдөр хилийн Алтанбулаг авто замын боомтоор ОХУ-д суугаа Монгол Улсын 50 иргэнийг татан авсан байна.

ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн ар гэрийнхэн УОК-ын Шуурхай штабт, ОХУ-д суугаа иргэд өөрийн улсын ЭСЯ болон Ерөнхий консулын газруудаар дамжуулан хүсэлтээ ирүүлэх боломжтойг Гадаад харилцааны яамнаас мөн мэдээлэв.

Түүнчлэн "Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаж 14 хоносон болон сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвар авч, эмчлэгдэн эдгэрсэн иргэдийн хүсэлтийг УОК-ын Шуурхай штабаас тухай бүр нь шийдвэрлэж, хилээр нэвтрүүлж байгаа. Харин вакцин хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах байранд тусгаарласны дараа дахин долоо хоног гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Иймд вакцинд хамрагдаагүй иргэд ОХУ-аас ирэх тохиолдолд тусгаарлах байрны хүрэлцээ хангамжаас шалтгаалан иргэдийг нэгдсэн байдлаар татан авч байгаа болно" хэмээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment