8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт Төрийн ордонд хүрэлцэн ирлээ

2021-06-25 11:32:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр болж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийт сонгогчдын 67.69 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-ын чуулганы 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол яг одоо төрийн ордонд болж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл